"Би харуусдаг. Хамаг биеэ мэдэрч гар, хуруу, чадах л зүйлээ хөдөлгөн чадахгүй болсондоо харамсдаг. Би бие дотроо алгуурхан үхэж байгаадаа харамсдаг. Тэгээд л харамсахаа зогсчихдогХэрэгтэй бол сайн уйлж авна. Би үүнээс илүү харамсахыг өөртөө зөвшөөрдөггүй. Өглөө бүр жаахан, хэдхэн дусал нулимс тэгээд л боллоо."

 Дэлгэрэнгүй»
Амьдралд хамгийн чухал нь бусдыг хайрлах, бусдаар хайрлуулахад байдаг юм байна. Хайрыг тосож угтах хэрэгтэй. Хайрлуулах гэж хүлээх хэрэггүй, хайрлуулчихбал хэтэрхий уяхан зөөлөн амьтан болно гэж бид санадаг. Гэтэл Левин гэгч ухаантай нэгэн энэ талаар тун онож хэлсэн байна. Тэр хайр бол хамгийн зохистой зүйл гэсэн байгаа юм. Тэр үгээ илүү гүн агуулгатай болгох мэт түр зогссоноо хайр бол хамгийн зохистой зүйл гэж хэллээ.  Дэлгэрэнгүй»

#Эхлэл: Tuesdays with Morrie

2017 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Lulu
Тэр өгөрч арилаад ор мөргүй болох уу? эсвэл үлдэж байгаа энэ богино хугацааг аль болохоор үр дүнтэй ашиглах уу? хэмээн өөрөөсөө асуужээ. Тэгээд би өгөрч, ор мөргүй алга болохгүй. Үхэхээс ичиж зовох зүйл түүнд алга. Хүн бүр үхдэг болохоор бусдад хэрэгтэй байж болох бус уу?, Ер нь өөрийгөө судлая, амьд сурах бичиг болгоё. Ямх ямхаар, тэвчээртэй үхэхийг минь судлаг, Надад юу тохиолдохыг бүгдээрээ хараг, над дээр суралцаг гэж тэр боджээ. Дэлгэрэнгүй»

Би өөрийгөө хамелеон шиг гэж хэлнэ :P

2017 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Lulu

Хамелеон байгаа орчноосоо хамаарч өнгөө хувиргадаг. Энэ шинжийг нь тогтворгүй, хувирамтгай гэж тайлбарлахаас илүү би дараах тайлбарыг өгнө.

 Дэлгэрэнгүй»
Бүх л зүйлд хандах хандлагаа багахан өөрчилснөөс бид ямар их баяр хөөр аз жаргалтай амьдарч болдгийг нэг жаахан хүү надад санууллаа.
 Дэлгэрэнгүй»