I'll be brave

Юуны өмнө би гэдэг хүн анх удаагаа блогтоо *бичлэг (үнэндээ блогтоо *нийтлэл орууллаа гэх зориг хүрсэнгүй ээ :P. Учир нь нийтлэл гээч зүйлийг судалж үзэхэд илүү өргөн, илүү том хүрээтэй байсан ба анх удаагаа бичиж буй миний яагаад бичиж үл барах зүйл байлаа.) оруулж байгаа маань энэ билээ. 

Эхний бичлэгээ "Би зоригтой байх болно" гэж нэрлэхээр шийдсэн маань миний хамгийн анх үзсэн анимэ ([anime] япон улсын хүүхэлдэйн киноны төрөл гэж тодорхойлъё) болох "ONE PIECE"-ийн нэгэн дүр "Usopp"-с болсон билээ. 


One piece-ийн тухайн товч тайлбарлахад энэ анимэ нь өөрсдийн хэзээ ч бүтэхээргүй тэнэг гэмээр мөрөөдлөөр холбогдсон хүсэл тэмүүлэл оргилсон хэсэг бүлэг *залуусын (Цаашдаа нь Дэрсэн малгайтын баг гэе) тухай гардаг. Бусад бүх хүн тэдний мөрөөдлийг шоолж инээж хэзээ ч бүтэхгүй хэмээдэг авч тэд бууж өгөлгүй тэмцэж буй тухай гардаг. 

Usopp (нэрний эхний хэсэг "Uso" нь худал гэсэн утгатай) нь дэрсэн малгайтын багийн 3дахь гишүүн ба багийн мэргэн бууч бас хамгийн худалч нь юм. 

Ерөнхийдөө багийн бусад гишүүдээ бодоход хүч муутай (*СУГА) ба хүчтэй өрсөлдөгчтэй тулгарахаараа айж зугтдаг. 

Багийнхаа хамгийн Negative нь бөгөөд хамгийн аймхай нь, гэвч бусдыгаа аюулд орсон үед хөл гар нь чичирч, үхтлээ айж байсан ч дайсныхаа өмнө гарч ирэн бусдынхаа төлөө тулалддаг. Эхлээд дийлддэг ч сэргэлэн ухаан болон зугталт мөн худлаа ярианыхаа ачаар, зарим тохиолдолд азаар гэмээр байдлаар дайснаа дийлдэг (усопп тулаан).

(Дээр үед гарч байсан "Бугын тэмдэгт тулга" гээд киноны Сябо гээд бас суга болоод худалч залуугийн дүртэй төстэй. 
"Сэрүүн салхи сэвшин үлээж
Сэлгүүцэхээс өөр ажилгүй надад
Сэтгэл сэргэм юутай сайхан..." гээл уншаад байдаг. )


Хамгийн эхний бичлэгтээ Usopp-ийг онцолсон нь түүний агуу их зоригоос болсон билээ. 



Чи бусдаас сул дорой, өөртөө итгэлгүй, худалч, аймхай байж болно гэхдээ айдастайгаа нүүр тулж зоригтой байж чадсанаар ямар ч хүчтэн баатраас илүү байж чадна гэдэг ухагдахууныг бичихийг хүссэн юм. 


Төгсгөлд нь хэлэхэд Usopp шиг зоригтой байгаарай :P (Be brave like Usopp)


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Сафо

God Usopp Sogeking ийг яаж суга гэж хэлж чаджээнаа :Р

Lulu

Хэхэ, за миний буруу... ( Одоо ч лаг болсон л доо :D )

Cyrano (зочин)

anime girl is real

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)