Кино #1: Patch Adams

Сайн байцгаана уу? Өнөөдрөөс эхлээд өдөрт нэг бичлэг оруулахаар шийдлээ. Учир нь юу гэвэл та бүхэнтэйгээ өөрийнхөө урьд нь үзэж байсан, хүнд нэгийг бодогдуулмаар, бас ч гэж imdb.com сайт дээр үзэгчдээс өндөр үзүүлэлт авсан, үнэхээр гайхалтай кинонуудыг хуваалцахаар шийдсэн билээ. Мөн төгсгөлд нь бонус болгож :P гайхалтай шүлэг эсвэл дууг хуваалцаж байх болно :). 

За олон юм нуршилгүй шууд яриандаа оръё. 

Patch Adams

Товч тайлбар: Хамгийн эхний кино бол Patch Adams. Энэ кино нь Patch Adams гэдэг эмчийн бодит түүхээс сэдэвлэсэн, 1998 онд нээлтээ хийсэн уран сайхны кино юм. 

Товч агуулга: 

Нэгэн залууд амьдрал утгагүй санагдаж амиа хорлох бүтэлгүй оролдлого хийснээр сэтгэцийн эмнэлэгт хэвтэнэ. Анх эмнэлэгт очиход тэнд байгаа хүмүүс галзуу, утгагүй төөрөгдөлдөө хэт автаж солиорсон юм шиг санагдана.

Гэвч тэдэнтэй дотносон ярилцсаны  дараа тэдэнд зүгээр л сэтгэлийн өчүүхэн дэм, өөрөөр хэлбэл ярилцаж ойлголцох ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгодог. Ингээд Patch хүнд туслах чинь хүслээ ойлгож, түүгээрээ жигүүрлэн эмч болохоор их сургуульд элсэн ордог.

(За ингээд цаашаа киноноосоо үзсэн л дээр дээ :P ) 

Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг: Энэ киноноос миний дахин дахин үзсэн хэсэг бол Patch сэтгэцийн эмнэлэгт нэгэн өвгөнтэй ярилцаж буй хэсэг.

Тэр тусмаа энэ ишлэл:

"See what no one else sees. See what everyone chooses not to see... out of fear, conformity or laziness. See the whole world a new each day!"

Хэний ч хараагүй зүйлийг хар. Хэний ч харахыг хүсээгүйг хар... айдсыг, нийцлийг, эсвэл залхуурлыг. Дэлхий ертөнцийг өдөр бүр шинээр хар.


Яагаад оруулсан бэ: Хүн бүрд ямар нэг байдлаар тусалж хэрэгтэй болдог. Бид нэг нэгэндээ тусалж, бие биендээ дэм болох хэрэгтэй. Тэр тусламж нь ямар ч хэмжээтэй, ямар ч хэлбэрээр байж болно. Гэхдээ миний бодлоор хамгийн агуу тусламж нь сэтгэлийн дэм юм.

Бонус

Зиак энэ хэсэгт бонус болгож Чойном гуайн "Жаргал, зовлон" шүлгийг хуваалцахыг хүслээ. Надад таалагдсан хамгийн гоё хэсэг нь:

Элдэв жаргал хэмжээтэй 

Эцэст нь төлөх үнэтэй

Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л 

Энэ насны жаргал гэлтэй...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ббб (зочин)

Сайн уу. Монгол хэлээр олдох болов уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)