Кино #3: Dead Poets Society

Сайн байцгаана уу? За бас л нэг Robin Williams (Тийм ээ энэ хүн бол миний гэр бүлийн дараа орох миний шүтээн). Дараагийн кино Dead Poets Society буюу Нас барсан найрагчдын нийгэмлэг юм.

Энэ нийтлэлээ Robin Williams-ийн нэгэн гайхалтай яриагаар эхлүүлье гэж бодлоо.

Make your life spectacular. I know I did...


Товч тайлбар: За энэ кино imdb.com сайн дээр 10-с 8.0 гэсэн үнэлгээтэй ба 1989 онд нээлтээ хийж байсан билээ. Мэдээж гол дүрийн жүжигчин Robin Williams. 

Товч агуулга:

Хуучны хатуу дэг жаягтай сургууль нэгэн англи хэлний багш шинээр ирдэг. Тэр багшийн хичээл заах арга барил нь бусдаас тэс өөр ба хичээлийн эхний өдрөөс эхлэн сурагчдаа гайхшруулдаг. Тэрээр сурагчид даа хэрхэн бусдыг даган дуурайх биш өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, яаж амьдралыг бүрэн мэдэрч болох гээд олон гайхалтай зүйлсийг сургадаг. 

Тухайн багш өмнө нь энэ сургуулийн сурагч байсан ба тухайн үедээ "нас барсан найрагчдын нийгэмлэг"-ийг байгуулж байжээ. Энэ нийгэмлэг нь бүлэг хөвгүүд нэгэн агуйд цуглаж гайхалтай яруу найрагчдын яруу найргийг уншиж, зүгээр ч нэг уншиж биш амнаасаа зөгийн бал асгаруулж буй мэтээр мэдэрч уншин, амьдралын сайн сайхан, хар бараан гээд бүхий л зүйлсийг ярилцаж, өөрсдийн зохиосон шүлгээс эхлээд хүсэл мөрөөдлөө ярилцаж, жинхэнэ утгаар нь амьдралыг мэдэрдэг газар байжээ. 


Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг:

John Keating (Robin Williams) багшийн эхний хичээлээс эхлээд л та энэ киноноос яруу найргийн, шүлэг зохиолын бүхий л гайхамшгийг мэдэрнэ. Эхний хичээл дээрх хэлсэн үгс нь одоо ч миний санаанаас гардаггүй сая ахиад л үзлээ яг энэ хэсгийг...

Because we are food for worms, lads. Because, believe it or not, each and every one of us in this room is one day going to stop breathing, turn cold and die. Carpe, carpe diem, seize the day boys, make your lives extraordinary.

Эцэст нь бид бүгд өтний хоол болно. Итгэх үгүй нь хамаагүй, энэ өрөөнд байгаа бид бүгд нэг л өдөр амьсгалахаа больж, хүйтэн цогцос болон хувирна. Тиймээс "Өнөөдрийг бүрэн эзэгнэ хөвгүүдээ, өөрсдийн амьдралаа ер бусын болго".


Oh Captain, My Captain (Ахмад аа, ахмад минь)... хэдий эхлээд ойлгомжгүй ч хэрэв та киног үзвэл энэ хэллэг хэсэгтэй л санаа бодлоос тань гарахгүй. Яагаад гэвэл киноны төгсгөлийн хэсэгт та энэ үгс ямар гайхамшигтай болохыг ойлгоно.  

Яагаад оруулсан бэ:

Яагаад энэ киног сонгосон нь их энгийн. Бид нэгэн хэвд цутгасан баримлууд биш, бид бүгд өөр өөрсдийн хувийн зан чанар, орон зай, чаддаг чаддаггүй зүйлс болон үнэт зүйлстэй. Эдгээр нь биднийг бусдаас өөр, өөрөөр хэлбэл өвөрмөц болгож байдаг. Гэтэл бусдад таалагдах хүслээс болж хүмүүс өөрсдийн энэ гайхамшигтай шинж чанараа алдаж, бусдын хүслээр амьдарч, нэгэн хэвд цутгасан баримлууд болцгоож байна. 

Төгсгөлд нь бусдаас өвөрмөц тэнэг байхаас битгий ай, харин бусадтай адил ухаантан байхаас ай.


Бо бо бонус: За бүсгүйчүүдээрээ нэг гангарчихая... :P

Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ.

Хурд - Бүсгүй

Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай

Энхрий цайлган бүсгүй минь

Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй

Энэ л насаараа би уйлж  явах нь дээ

Ээдээ миний л энхрий

Эелдэг дөлгөөн бүсгүй минь

Дутуу орхисон жаргалаа

Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ


Асгараад тогтдоггүй нулимсыг чинь яалтай

Амьдралд таарсан бүсгүй минь

Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй

Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ


Айдаа миний л энхрий

Аялгуу болсон бүсгүй минь

Амсаад ханаагүй жаргалаа

Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ


Амсаад ханаагүй жаргалаа

Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ


Хоргодоод холддоггүй зүрхээ би яалтай

Хожимдож ирсэн бүсгүй минь

Харцаа хзртэл нууж хайрласан

Хатуухан тавиландаа  гансарч явах нь дээ


Ээдээ миний л энхрий

Элдэг дөлгөөн бүсгүй минь

Дутуу орхисон жаргалаа

Дуугаараа л би чинь нөхөж явах ньдээ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Cyrano (зочин)

Үнэхээр гоё жүжигчин шүү. Good Morning, Vietnam нь их сэтгэгдэл төрүүлж байсан. Дайныг эсэргүүцэж үзэл бодолдоо тууштай байгаа. Хүмүүст сайхан энерги төрүүлсэн хүчирхэг хүний дүрд тоглодог

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)