Өнөөдөр lulu нь UNREAD-с зохион байгуулсан “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” сэдэвт санхүүгийн боловсрол олгох лекцэд суусан юм аа. Тэгээд тухайн лекцээ маш товч тодорхой хэлбэрээр олон хүнд түгээхээр шийдлээ.

Лекцийг Афа академийн гүйцэтгэх захирал, сургагч багш, уран илтгэгч Ш.Амартүвшин багш удирдан явуулсан болно.

Миний энэхүү багахан хэмжээний нийтлэлийг бичихэд тусалсан Aдъяамаа дүүдээ мааш их баярлалаа. :* (Мундаг охин шүү)

Энэ лекцийн хүрээнд доорх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд:

Дээрх агуулгын мааш товчхоноор гол гэсэн хэсгүүдийг сийрүүлэн бичье.

Та мөнгөө удирдаж чаддаг уу?

Энэ сэдвийн хүрээнд ноён үрэлгэн, хатагтай хэмнэгч сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Үүнд ерөнхийдөө хүмүүсийг үрэлгэн болон хэмнэгч гэж хоёр хуваадаг.

Үрэлгэн:

- Давуу тал: Гэр бүл болон найз нөхдийн хүрээнд нэр хүндтэй, танил тал ихтэй нийтэч хүмүүс байдаг. Үүний хирээр мөнгө сайн олдог.
- Сул тал: Орлого нь бодитой үр өгөөж өгдөггүй, зарлага нь орлогоосоо ямагт их байж, эрсдэлд амархан өртдөг.

Хэмнэгч:

- Давуу тал: Тооцоогоо сайн барьдаг, эрсдэлд бэлтгэлтэй байдаг. (Амьдралд арай ухаалгаар хэрсүү ханддаг.)
- Сул тал: Ганцаардах хандлагатай болж, хэтэрхий хэмнэх гээд байдаг талтай. (Ерөнхийдөө хорголоо тоолсон хүмүүс.)

Эндээс дүгнэхэд эдгээр хүмүүсийн давуу тал нь сул тал болж, сул тал нь эргээд давуу тал болдог байна. Тиймээс хамгийн зөв шийдэл нь сул талаа хүлээн зөвшөөрч эсрэг дүрээсээ суралцах явдал юм.

Би хэрхэн хадгалдаг вэ?

(Энэ хэлэлцүүлгийн хүрээнд маш олон асуудлаар гайхалтай яриа өрнөсөн ба түүнээс өөрт хамгийн их таалагдсан хэсгүүдийг сорчлон бичлээ.)

- Ч. Номин:

Эрсдэлд зориулж мөнгө хадгалдаг байсан. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тиймээс яралтай үед хэрэглэх хуримтлалтай байх хэрэгтэй гэж боддог. Мөн залуус маань тууштай занд суралцах хэрэгтэй.

- A. Баярцэцэг:

Би гадаадад сурдаг байхдаа сул зарлаа хасаж сарын тэтгэлгээс 400 евро хэмнэдэг байсан. Ингэснээр өөрийн сонирхолтой зүйлд тухайн мөнгөө зарцуулах боломж үүссэн юм. Үүнийгээ бусад орон уруу аялж, тухайн орны залуусын соёл, боловсролтой танилцаж, тэднээс суралцахад ашигладаг байсан.

- Д. Төмөрхүү:

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн хуримтлал үүсгэх болон мөнгөтэй зөв харилцах талаар багаас нь зааж сургах хэрэгтэй. Миний хэрэгжүүлсэн арга бол хүүхдүүдийнхээ тухайн сарын зарцуулалтын мөнгийг байнгын, яаралтай, хүссэн зүйлээ авах гэсэн нэртэй гурван харцаганд хийлгүүлдэг. Эхэндээ бол байнгын хайрцгаа нэг дор үрэх хандлага гаргаж байсан. Үүнийг тухай бүрд нь засаж хэлснээр энэ зуршил нь бага багаар өөрчлөгдөж мөнгөө зөв зарцуулж эхэлсэн.

- Ч. Ганжавхлан:

Ямар ч цаг үед хүнд боломж үргэлж нээлттэй байдаг. Миний хувьд би 16 насандаа гадагшаа сурч, өөрөө өөртөө хариуцлага хүлээх хэрэгтэй болсон. Санхүүгийн хувьд ч гэсэн… сурч байх хугацаандаа орой нь ажил хийж, олсон мөнгөө өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд зарцуулдаг байсан. Хэн ч хэзээ ч чиний өөрийн болгож эзэмшсэн зүйлсийг чамаас булаахгүй шүү дээ.

Амьдралын луужин:

Хүмүүс хуримтлуулж чаддаггүй гол шалтгаан нь зорилгогүй байдагт байгаа юм. Тиймээс зорилгоо тодорхойлох хэрэгтэй болно.

Хүний амьдрал яг л урагш тэмүүлэх аялал шиг. Тиймээс аялагчийн үнэнч туслах нь зүг чиг заагч луужин билээ. Гэхдээ луужингийн хойд тал үгүй бол урд талаа тодорхойлох боломжгүй болдог шиг хүн өөрийгөө таньж мэдээгүй цагт урагшлах зам харанхуй хэвээр үлддэг. Урагшлах замаа тодорхой болгохын тулд эхлээд “Би хэн бэ?” “Би мөнгөтэй болж яг яах гэж байгаа вэ?” гэх мэт асуултын хариултыг өөрөөсөө олж авах хэрэгтэй. (Мөнгөн олохын тулд биш мөрөөдлийнхөө төлөө ажилла) Ингээд зорилго тодорхой болсон нөхцөлд мөрөөдөлдөө зориулж хуримтлуулах боломж үүсдэг.

Одоо хуримтлуулах гэж том зүйл үлдлээ. Хуримтлуулахын тулд доорх арга хэмжээг авах хэрэгтэй.

1. Урт хугацаанд зориулж хадгалах — Та чадахын хирээр орлогын багахан хувийг (5% — 10%) хадгал. Энэ мөнгийг зөвхөн илүү их мөнгө олохын тулд л (жишээ нь хөрөнгө оруулалт байж болно.) ашиглах хэрэгтэй.

2. Яаралтай үеийн хадгаламж — Амьдралд гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдоход ашиглах зорилгоор.(орлогын 20% — 30%)

3. Одоо байгаа буюу өдөр тутам хэрэглэгдэх хадгаламж — байнгын зардалд энэ мөнгийг ашигла.

Эцэст хандив, тусламжийн хэзээ ч мартаж болохгүй юм. Хүмүүс бид нэг нэгэндээ тусалж, бие биенийгээ дэмжиж байж хүн хэвээр үлддэг жамтай. Charlie Chaplin охиндоо бичсэн захидалд ийм нэг хэсэг байдаг билээ.

“… Энэ захидалтай хамт мөнгөний дэвтэр явууллаа, хүссэнээрээ үрж зараарай. Гэхдээ хоёр франк зарахдаа гурав дахь нь чиний мөнгө биш гэдгийг санаарай. Тэр мөнгийг чамаас илүү зовж, шаналж буй хүнд очих ёстой шүү. Тийм хүмүүс хаа сайгүй байгаа, тэдэнд туслаарай. Мөнгөний ид шид, бас шулмын гэмээр их хүчийг нь мэддэгтээ л энэ тухай бичиж байна…”

Энэхүү гайхалтай лекц дээр сэдэв бүрийн хүрээнд маш олон сонирхолтой жишээ, тайлбаруудыг хүргэсэн ч тэр бүрийг бүгдийг нь та бүхэнтэйгээ хуваалцах чадсангүй. Уучилж хайрлаарай нийтлэлүүдийг минь хэрвээ уншдаг хүмүүс байвал. :)

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)