Би их олон удаа "хүмүүс өдөр тутмын амьдралаас олон зүйл сурдаг" гэдгийг уншиж бас сонсож байсан, мөн энэ ухагдахуунтай ч санал нэгддэг. 

Гэхдээ өчигдрийг хүртэл яг яаж гэдэг тодорхой жишээ гаргаад хэлж чадахгүй байсан билээ.


Ингээд өчигдөр орой 18:00-19:00 хооронд харьж явах замд минь болсон жижигхэн жишээ хуваалцъя.

Ажил тараад найзтайгаа хамт гэр лүүгээ алхаж явлаа. Цас орчихсон зам гэж авах юм байхгүй, битүү халтиргаа. Би ч дотроо "чөтгөр гэж, халтираад уначихгүй юмсан" гэж л бодож явлаа. (Жич: би хааяа нэг л "чөтгөр гэж" гэдэг үг хэрэглэдэг шүү :P .)

Тэгтэл гэнэт найз маань "хүүхдүүд ээ гэж" гээд инээдэг юм байна. Яасан гэтэл хажуугаар зөрсөн нэг жаахан хүү мөсөн дээр халтираад унах шахсанаа "Ёо оё, сайхан гулгалаа" гэсэн гэнэ. Үүнийг сонсоод хэрвээ өөр хүн том хүн байсан бол хөмсгөө зангидаад "Ёо оё, үхэх шахлаа." гэх байсан даа гээд л инээлдээд цааш явлаа. 

Эндээс л хэрвээ найз маань байгаагүй бол би тэр хүүг анзаарахгүй, халтираад унахгүй юмсан гэдэг бодолтойгоо л цааш алхах байсан. Тэгээд тэр хүүг анзаараагүй бол бид өөрсдийн хандлагаа багахан өөрчлөхөд ямар их баяр хөөртэй, аз жаргалтай амьдрахыг олж мэдэхээргүй (хэсэгтээ л олж мэдэхээргүй гэх юм уу даа) байлаа.

Өөрөөр хэлбэл би өөрийгөө үнэхээр анзааргагүй хүн гэдгээ, бас бүх зүйлд хандах хандлага аз жаргалтай байхад ямар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг орой болгон алхдаг тэр л замдаа ойлгож авсан юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)