Би өөрийгөө хамелеон шиг гэж хэлнэ :P

Сайхан амарцгаасан уу? Яг одоо өглөөний 9:40 минут болж байна. Та нар ажилдаа явах замдаа юу бодоцгоов доо. Би лав хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг зөндөө л юм бодлоо :P.



Эдгээр бодлуудын нэгийг дурдвал би өөрийгөө хамелеон шиг гэж бодлоо. Гэхдээ үүнд бяцхан тайлбар хийе. 

1 дүгээрт: Хамелеон байгаа орчноосоо хамаарч өнгөө хувиргадаг.

Гэвч энэ нь өөрийнхөө мөн чанарыг өөрчилдөг гэсэн үг огтоос биш. Хамелеон яаж ч өнгөө хувиргасан хамелеон хэвээрээ л байдаг шүү дээ.

Тэрэнтэй адил би бусадтай зөрчилдөж заавал өөрийнхөөрөө зүтгэх дургүй. Ямар ч зүйл дээр... Санал нийлэхгүй байсан ч зүгээр л "аан, тиймүү" гэсэн үгээр яриаг дуусгадаг. Ингэлээ гээд тухайн зүйл дээрх миний бодол хүн болгонтой ярилцаад өөрчлөгдөнө гэсэн үг биш. 

"Бууж өгч, уучлал гуйж чаддаг хүмүүс ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ХҮМҮҮС байдаг."


2 дугаарт: Хамелеон байгаа орчноосоо хамаарч өнгөө хувиргадаг.

Энэ шинж нь сайн ч бас муу ч талтай. Хамелеоныг гоёмсог цэцгийн мандал дээр аваачаад тавьчихвал яг л цэцэг шигээ тод өнгөтэй болчихно. Харин элс чулуун дээрх хамелеон бүрсгэр сааралдуу өнгөтэй болон хувирдаг. Та энэ нийтлэлийг уншсанаар миний хэлэх гэсэн санааг илүү дэлгэрэнгүй ойлгох болно.

Үүнтэй адил би сайхан газар, гайхалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай ба эндээс маш их урам зориг, итгэл авч, бусдаас суралцан өмнөх БИ-гээсээ илүү хүн байхаар хичээдэг.

"Хүний аяга хэдий том байна, тэр чинээгээрээ дүүрдэг"


3 дугаарт: Хамелеон байгаа орчноосоо хамаарч өнгөө хувиргадаг. 

Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн байдал, орчин уур амьсгалаас хамааран өнгөө өөрчилдөг энэ амьтан нарны гэрэлд гарвал ногоон, даарвал хар, бас өөр төрлийн хамелеонууд сэтгэл нь өөр нэгэндээ татагдвал өнгө нь гэгээлэг болж өөрчлөгддөг.

Яг л энэ шинж чанар шиг миний сэтгэл хөдлөл өөрийн мэдэлгүй нүүрэн дээр минь тодоос тод гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл уурласан бол уурласан, гайхширсан бол гайхсан, баярласан бол инээмсэглэл нүүр, тэр тусмаа нүднээс минь тодоос тод харагддаг. 



"Хуурмаг байж болохгүй зүйлсийн нэг нь сэтгэл хөдлөл. Уйлмаар байвал уйл л даа, инээмээр зүйл гарвал хамаагүй өөрийнхөөрөө инээ. 

Харин ганцхан зүйл дээр сэтгэл хөдлөлөө тэвч, үр дүнд нь хэн нэгнийг доромжилж (ө.х шоолж), гэмтээхээр байвал."

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Cyrano (зочин)

Хөөрхөн хөөрхөн юм бодох юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)