#Эхлэл: Tuesdays with Morrie

Сая сая хүний амьдралыг өөрчилсөн гайхамшигтай номыг та бүхэнтэйгээ товчхон хуваалцахаар шийдлээ. 

Намтар маягтай ном учраас ихэнх хүмүүс сонирхолгүй гэж боддогч, үнэндээ үнэхээр сонирхолтой, дахин давтагдашгүй бүтээл гэж би боддог. Ингээд номын товчлолыг хүргэе. (Зарим гарчигуудийг би өөрийн дураар өгсөн болно.)

Нугасны гаралтай булчингийн хатингаршил  

Морри хэмээх өвгөн профессор Луй Гэхригийн өвчин гэгддэг amyotrophic lateral sclerosis буюу нугасны гаралтай булчингийн хатингаршил (НГБХ) гэдэг мэдрэлийн системд аюумшигтай нөлөөлдөг, эмчилгээгүй хүнд өвчин туссанаа мэддэг. Тэрбээр ёроолгүй ангалд унах мэт санагддаг. 

Тэр өгөрч арилаад ор мөргүй болох уу? эсвэл үлдэж байгаа энэ богино хугацааг аль болохоор үр дүнтэй ашиглах уу? хэмээн өөрөөсөө асуужээ. Тэгээд би өгөрч, ор мөргүй алга болохгүй. Үхэхээс ичиж зовох зүйл түүнд алга. Хүн бүр үхдэг болохоор бусдад хэрэгтэй байж болох бус уу?, Ер нь өөрийгөө судлая, амьд сурах бичиг болгоё. Ямх ямхаар, тэвчээртэй үхэхийг минь судлаг, Надад юу тохиолдохыг бүгдээрээ хараг, над дээр суралцаг гэж тэр боджээ.

Ингээд амьдралыг үхэлтэй холбодог тэрхүү нэгэн гүүрээр алхах Морри эцсийн аяллынхаа тухай хүүрнэхээр шийдсэн аж.


“Профессорын сүүлийн хичээл: Түүний үхэл

Нэгэн сэтгүүлийн сурвалжлагч Морритой уулзаад “Профессорын сүүлийн хичээл: Түүний үхэл” гэдэг гарчигтай томхон нийтлэл бичсэн аж. Уг өгүүллийг олж анзаарсан “Үдшийн мэдээ” хөтөлбөрийн найруулагч Морриг нэвтрүүлэгтээ оруулахаар болсон байжээ.

Ингээд Ярилцлага өгөхдөө гоё хувцас өмс ч,  нүүрээ будуулахаас дургүйцсэн түүний санаа нь үхэхэд ичих зүйлгүй тул хацартаа энгэсэг түрхүүлэх шаардлагагүй аж. 

Ярилцлага:

Морри: Тед, энэ бүхэн анх эхлэхэд би ихэнх хүмүүс шиг энэ орчлонгоос зүгээр одох уу? эсвэл амьдарч байгаад явах уу гэж өөрөөсөө асуусан л даа. Тэгээд амьдаръя, үгүйдээ өөрийнхөө хүссэнээр нэр төртэй, эрэлхэг зоригтой, хөгжилтэй ухаантай амьдрах гэж хичээе гэж шийдсэн. Зарим өглөө сэрээд сэтгэлдээ өөрийгөө өрөвдөн өчнөөн уйлах, эсвэл өөртөө өсөрхөж бухимддаг удаа ч бий. Гэхдээ удаан үргэлжилдэггүй юм, би сэрэнгүүтээ "За, хөө амьдарна даа" гэж хэлдэг.

Тед (Сурвалжлагч): Аажмаар дотроосоо өгөршиж буй үед юунаас хамгийн ихээр эмээдэг вэ?

Морри: Хэсэг хүлээсний дараа "зарим юмыг телевизээр ярьж болох уу даа" гэж асуугаад, Тед, мөдхөн нэг өдөр хүнээр бөгсөө арчуулахаас...” хэмээн Америкийн хамгийн алдартай телевизийн нэвтрүүлэгчийн улаан нүүр өөд харж байгаад хэлчихлээ.


Дасгалжуулагч ба тамирчин 

Мич Морригийн хайртай шавь нарын нэг байжээ. Тэрбээр түүнийг “Дасгалжуулагчаа” гэж дуудахад Морри “Дасгалжуулагч, за яахав би чиний дасгалжуулагч, чи миний тамирчин боллоо. Одоо миний хувьд хэтэрхий хөгшдөх амьдралын олон сайхан зүйлд чи оролцоно доо“ гэж хэлдэг байв.

Ингээд он цагийн эрхэд Мич дасгалжуулагчтайгаа холбоо тасарсан байдаг ба дээрх нэвтрүүлгийг санамсаргүй олж үзээд Морритой Мягмар гаригт очиж уулзахаар болдог.

Уулзалтын дараа Мич Морригийн талаар эргэцүүлэн бодож түүний хэлсэн үгнүүдийг эргэн саналаа.

"Маш олон хүн утгагүй амьдралаар амьдрах юм. Чухал гэж бодсоноо хийцгээж, завгүй байгаа хэдий ч тэд зүүрмэглэж явах шиг санагддаг нь буруу зүйлийн араас хөөцөлдөж яваатай л холбоотой. Амьдралаа утга учиртай болгоё гэвэл бусдыг энэрч хайрлахад, ойр хавийнхандаа, чамайг зорилготой, утга төгөлдөр болгох зүйлийг хийж бүтээхэд өөрийгөө зориул.”

Ингээд Морри уруу ярьж дараагийн дараагийн мягмар гаригт дахин уулзахаар болцгоодог. 

Үргэлжлэл бий... 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)