Хорвоогийн тухай хөөрөлдсөн минь

Мичийг очиход ширээн дээр хөглөрсөн бөөн бөөн сонин байхыг хараад Мич ийнхүү асуув.

Мич: Та мэдээ харсаар л байгаа юм уу?

Морри: Тийм. Юу нь хачин санагдав? Чинийхээр үхэж байгаа хүнд хорвоогийн хэрэг явдал хамаагүй хэрэг үү?

Морри: Магадгүй л юм. “Гэхдээ Мич тайлбарлаж хэлэхэд амаргүй юм. Зовж шаналж байгаа энэ мөчид миний адил зовж зүдэрч буй хүмүүс урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр надад ойр дотно санагддаг болсон. Тэдний гомдол цөхрөлийг биеэрээ мэдрэх шиг болсон. Тэднийг зүс танихгүй хэр нь, яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч нэг мэдэхэд тэдэнд ихэд татагдаж орхисон.” 

... ... ... 

МорриМич миний огт танихгүй хүмүүсийг хайрладаг талаар чи асуусан. Би чамд энэ өвчин туссанаас хойш хамгийн тод мэдэрсэн зүйлээ ярья. 

Мич: Тэр чинь юу билээ? 

Морри: Амьдралд хамгийн чухал нь бусдыг хайрлах, бусдаар хайрлуулахад байдаг юм байна. Хайрыг тосож угтах хэрэгтэй. Хайрлуулах гэж хүлээх хэрэггүй, хайрлуулчихбал хэтэрхий уяхан зөөлөн амьтан болно гэж бид санадаг. Гэтэл Левин гэгч ухаантай нэгэн энэ талаар тун онож хэлсэн байна. Тэр хайр бол хамгийн зохистой зүйл гэсэн байгаа юм. Тэр үгээ илүү гүн агуулгатай болгох мэт түр зогссоноо хайр бол хамгийн зохистой зүйл гэж хэллээ. 


Дурсамж: 

Морри ангид орж ирээд суудалдаа суулаа, гэхдээ дуугарсангүй. Тэр биднийг харж, бид түүний өөдөөс ширтэнэ. Ингэсээр даруй 15 хором хиртэй өнгөрсний эцэст Морри шивэгнэн төдий дуугарч "Энд юу болоод байна" гэж асуудаг юм байна. Ингэж бидний дунд аажмаар яриа өрнөсөн бөгөөд дуугүй байх явдал хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг Морри бидэнд ойлгуулах гэж бодсон юм билээ.

Дуугүй байхаас бид юунд ичдэг юм бол ? Энэ бүх дуу чимээнд бид яагаад дурладаг хэрэг вэ? Надад бол дуугүй байхад ядах зүйл байдаггүй. Харин найз нарынхаа хамт бүрийн дуу чимээ гаргаж суухад хамгийн хэцүү нь бусдын өмнө, ялангуяа ангийнхнаас ондоо хүмүүсийн өмнө гараад өөрийн санаа бодлыг илэрхийлж ярихад хэцүү. Хэрэв ангид чимээгүй суухыг шаардвал би хэдэн цагаар ч хамаагүй сууна л даа.

Ангиас гарахаар явахад Морри Мичийг зогсоож, ”Өнөөдөр чи нэг их дуугарсангүй” гэж хэллээ. "Мэдэхгүй, нэмээд хэлчих зүйл алга байлаа" гэж Мичийг хариултал Нэмж хэлэх зүйл чамд байгаа л даа. Митч ингэхэд чамайг харахаар залуудаа аливааг дотроо хадгалаад өнгөрөхийг хичээдэг байсан нэг хүн надад санаанд ордог гэж тэр өгүүллээ.

- “Хэн?” 

- “Би” 

Үргэлжлэл бий...
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)