(The Second Tuesday: We Talk about Feeling Sorry for Yourself)

Өөртөө харамсахуйн тухай хөөрөлдсөн нь 

Мич: Өөртөө харамсдаг уу ? гэж Морригоос асуусанд 
Морри: “Заримдаа өглөөгүүр” гэж хариулж билээ. "Би харуусдаг. Хамаг биеэ мэдэрч гар, хуруу, чадах л зүйлээ хөдөлгөн чадахгүй болсондоо харамсдаг. Би бие дотроо алгуурхан үхэж байгаадаа харамсдаг. Тэгээд л харамсахаа зогсчихдог". 

Мич: Тэгээд боллоо юу? 
Морри: “Хэрэгтэй бол сайн уйлж авна. Тэгээд амьдралынхаа аль өнгөтэй зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж намайг эргэн ирж байгаа хүмүүсийн тухай, тэднээс сонсох зүйлсийн тухай, Мягмар гаригт бол чиний тухай эргэцүүлэн боддог. Бид чинь Мягмар гаригийн хүмүүс биз дээ”.

Мич: “Мягмар гаригийн хүмүүс” гээд инээлээ. 
Морри: “Митч, би үүнээс илүү харамсахыг өөртөө зөвшөөрдөггүй. Өглөө бүр жаахан, хэдхэн дусал нулимс тэгээд л боллоо.” 

Мич-ийн дурсамж

Тэр өдөр Морри биднээр дасгал хийлгэнэ гэв. Би ар араасаа зэрэгцэн зогсож байгаад гэдрэг унахад нөгөөх нь тосож авах учиртай. Ихэнх маань хэдхэн сантиметр хазайх төдий болоод л шалан дээр унахаас эмээх тул тун хэцүү байсан. Ичсэндээ дэмий л инээлдэнэ.

Гэтэл нэгэн хар үстэй, туранхай охин хоёр гараа цээжиндээ зөрүүлж нүдээ аниад өчүүхэн ч хазайлгүй арагш налсаар уначихлаа. Шалан дээр уналаа гэж бодож зогстол сүүлийн агшинд түүний хамтрагч толгой, мөрнөөс нь шүүрэн авч дээш нь огцом татлаа.

Морри инээмсэглэн тэр охинд “чи нүдээ аньсанд гол учир нь байгааг анзаарав уу? Заримдаа хүн харсан зүйлдээ итгэдэггүй харин төсөөлж бодсон зүйлдээ бол итгэдэг. Бусдыг өөртөө итгүүлэхийг хүсвэл тэдэнд итгэж болно гэж өөрөө бодох ёстой. Тас харанхуйд ч, ойчиж байхдаа ч тэгж л бодох хэрэгтэй” хэмээн өгүүлж билээ. 

Үргэлжлэл бий...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)