Кино #5: Freedom Writers

Сайн байцгаана уу! Удаан уулзацгаасангүй шүү. Зиа ингээд киноны бичлэгтээ орохоор шийдлээ. Та бүхэнтэйгээ хуваалцах 5 дахь кино бол "Чөлөөт бичигчид".

Товч мэдээлэл: 

Tөрөл: Намтарчилсан, гэм хэрэг, драм

Найруулагч: Richard LaGravenese

Үргэжлэх хугацаа: 125 мин

Нээлтээ хийсэн огноо: 2007/01/05

Үнэлгээ: 7.5

Товч агуулга:

Хотын хамгийн аюултай дүүрэгт байдаг ахлах сургуульд нэгэн англи хэлний багш шинээр ирээд, сургууль, багш нар, эцэг эх гээд бүгд л нүүр буруулсан, анги дотроо олон бүлэглэлд хуваагдсан, танхай хүүхдүүдтэй хэцүүхэн ангийг дааж авдаг. Ингээд Erin Growell багш, итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдгийг баталж, хүүхдүүдийг еврейчүүдийн түүхээр дамжуулан хүмүүжүүлэн сургаж, итгэл найдвар өгөөд зогсохгүй амийг нь аварч, цаашлаад иймэрхүү байдалд байгаа олон хүүхдүүдэд тусалж дэмжин, өөрийнхөө гэр бүлээ салган сарнин байж, хичээн зүтгэсний үр дүнд, амьдралыг нь өөрчилж чаддаг билээ. 

Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг: 

  1. John Keating (Robin Williams) багшийн эхний хичээл аймшигтай эхэлдэг. Энэ хэсэг надад нөхцөл байдал ямар ч муу байсан итгэл найдвараа алдаагүй хүн бүхнээс хүчтэй гэдгийг сануулдаг юм.
  2. Erin Growell багш хичээлүүдээ нэгэн хэвийн уйтгартай байдлаар заалгүй, хичээл бүр дээрээ тухайн хүүхдүүдийн дуртай дуу, сонирхол гэх мэт дээр тулгуурлан ямар нэг хачирхалтай зүйлс хийж байдаг. Ингэснээр хүүхдүүд илүү сурах өөрөөр хэлбэл амьдрах урам зоригтой болж, дан ганц академик мэдлэг бус, бие биенээ ойлгож, хүндлэх гэх зэрэг амьдралын үнэ цэнд давхар суралцдаг. Үүний нэг жишээг доорх хэсэг юм.
  3. Сүүлчийн хэсэг бол хичээлийн жил дуусахад багш хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэж хүн бүрээр хундаганы үг хэлүүлдэг. Тэгэхэд нэг сурагч тэмдэглэлээсээ уншиж өгдөг ба тэр нь өөрөө гэр оронгүй болж, гадаа гудамжинд амьдарч байсан ч, гайхалтай багш болон хамт олныхоо ачаар итгэл найдвараа алдалгүй, ангидаа байхдаа гэртээ байгаа мэт халуун дотно байснаа бичсэн байдаг тухай гардаг.

Яагаад оруулсан бэ:

Яагаад энэ киног сонгосон бэ? Би 3 шалтгаанаар энэ киног сонгосон. (Бас мэдээж гайхалтай кино учраас.)

Эхнийх нь: Итгэл найдвараа алдаагүй хүн ямар ч хүнд нөхцөлд байсан бүхнээс илүү хүчтэй байдаг.

Удаах нь: Хүүхдүүдэд хэтэрхий онолын академик мэдлэг олгохоос илүү, тэднийг ойлгож, урам зориг өгч, зөв төлөвшүүлэх нь хамгийн чухал гэдгийг бид бүгд мартаад байх шиг.

Гурав дахь шалтгаан нь жоохон далий :P. Кинонд гардаг "Dairy of young girl" буюу дайны үед германчуудаас нуугдаж байхдаа бичсэн Анна Франк гэдэг еврей охины өдрийн тэмдэглэлийг уншуулахыг хүссэн юм. Та киног үзвэл заавал энэ номыг уншихыг хүснэ гэдэгт би итгэлтэй байна. 

Бо бо бонус: Нэг гоё дуу сүүлийн үед их сонсож байна. Түүнийгээ хуваалцахаар шийдлээ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
bold (зочин)

+18 kino orooluuch hu

Lulu

Nope...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)