Өсвөр насныханд ( сүртэй гарчиг :P )

Өнөөдөр нүдний буланд өсвөр насныханд зориулсан нэлээн олон зөвлөгөө харагдлаа. Би ч юугаараа дутах вэ нэг юм бичье гэж бодлоо :P. 

Заримд нь шал хөгийн, инээдтэй санагдах байх, магадгүй би өөрөө олон жилийн дараа, эсвэл бүр маргааш энд бичсэнээ уншаад өөрийгөө шоолж ч мэдэх юм. Гэхдээ яах вэ, тэр үед дахиад version 2 гэж байгаад шинэ бичлэг оруулчихна хахаха...

Мэдээж би сайн зөвлөгөө өгч чадахгүй, дөнгөж хориод насан дээрээ байгаа хүний хувьд туршлага энэ тэр гэж яриад ч яах вэ хэхэ... Гэхдээ өсвөр насыг туулаад гарсан хүний хувьд хэлэхэд цаг хугацаа бүгдийг эдгээж, мартагнуулдаг. Ерөнхийдөө ямар ч асуудал тулгарсан тэр үедээ үнэхээр хүнд яаж ч болохгүй мэт санагддаг. (Надад ч тэгж санагддаг үе байсан, Одоо бодоход ёстой хөөрхөн бас тэнэг байж дээ гэж өөрийгөө өхөөрдмөөр санагддаг шүү :P) Ингэж бодогдох нь ч аргагүй. Учир нь чи залуу, туршлагагүй, амьдралыг дөнгөж амталж эхэлж байгаа болохоор тэр шүү дээ дүү минь. 

Тэгэхээр нэг иймэрхүү үед миний өгөх зөвлөгөө бол...

1 дүгээрт: Цаг хугацаанд бүгдийг даатгаад өнөөдөр л өөрийн байж болох хамгийн сайн хувилбараараа байгаарай...

Өөрөөр хэлбэл туршлага хуримтлуул. Үүнд би сүртэй тод томруун туршлага яриагүй юм шүү. Зүгээр л амьдралыг мэдэр. Жишээ нь ганцаардаж гуньхар, тоглож эрхэл, хайрлаж дурла, эсвэл бүр энгийн шоколад ид, сайхан агаар амьсгал, өвөө эмээ дээрээ очиж эрхэл... :P. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хирээр чамд туршлага хуримтлагдаж, одоо болж байгаа асуудал магадгүй юу ч биш мэт санагдана...


2 дугаарт: Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахаас битгий ич... 

За эндээс их асуудал гарна. Зарим хүмүүс ихэнхдээ хүүхдүүд ямар нэг юм хэлэхээр шоолдог. Жишээ нь "чиний насан дээр би...", "хаха, чиний ... гэж юу байх вэ..., жоохон юм байж..." гэх мэтийг ярьж,  яах вэ дээ жоохон шоолж инээнэ л биз... Гэсэн ч тэр олон дундаас зарим нэг нь чамд өөрийнхөө амьдралаас олж мэдсэн зөвлөгөөнүүдээ харамгүй өгнө. 

Яагаад ингэдэг гээч... бүгд л хүүхэд байж үзсэн, харин зарим нь тэр үе ээ мартчихдаг болохоор эсвэл өөрийн бодол санаагаа тодорхой илэрхийлж мэдэхгүй болохоороо л ихэнхдээ үл тоож, шоолж инээж, эсвэл олигтой юм хэлдэггүй. 

Жич: Бид ихэнхдээ буруу асуулт асуудаг. Тиймээс "та миний насан дээр ийм байж үзсэн үү?, та миний насан дээр байсан бол үүнд яаж хандах байсан бэ? эсвэл та миний насан дээр ямар байсан бэ?" гэдэг ч юм уу тухайн хүнийхээ дурсамжийг хөндсөн асуулт тавьснаар илүү сэтгэлийн хариулт авж магадгүй л юм.

За нэг иймэрхүү :P ... Төгсгөлд нь  энэ ном-ын тэмдэглэлийг сонирхоод үзээрэй... 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)