Нэг эргэцүүлж үзье. Ойрдоо дундаас нь тасалдуулж хаясан зүйлсээ жагсаавал... 

1. Блог: Блог эхлүүлээд бага сага юм бичиж үзлээ, 

- Үнэхээр гайхалтай сэтгэгдэл надад үлдээсэн өмнө нь үзэж байсан кинонуудаа бичиж үзлээ 5 нь кино хүрээд нэг мэдэхэд бичихээ зогсоосон байв,

- "Thuesdays with Morrie" номын бүлэг бүрээр бичлэг хийж хуваалцахыг хүслээ бас л 2-р бүлэг хүрээд тасалдсан

2. Ном: Ихэнхдээ дуусгадаг ч дуусгаагүй эхлүүлээд дунд нь хүрээд орхисон зөндөө номууд байна аа (Ихэнх нь сүртэй том романууд ч биш л дээ)

- "Men Are from Mars, Women Are from Venus" - 4 дэх бүлэг дээр очоод л гацсан

- "13 reasons why" бас л голын бүлэг дээр явж байгаа

- "Anna Karenina" бас л дундаас нь

- "The 4-Hour Workweek" гээд л цаашаа зөндөө байгаа...

3. Гитар: Сурч байгаад бас л дундаас нь хаячихсан, одоо нэг гитар гэрт байж л байна... Хааяа нэг сонирхол хүрвэл оролдоно :P

4. Англи хэл энэ бараг хүн болгонд тулгарч байгаа асуудал байхдаа :P

Гээд яваад байвал дуусах юм биш. Гэхдээ яагаад ингээд хаяад байна, өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр нэг хараад, шүүмжлээд үзэх үү дээ.

1т: Зорилгоор биш сэтгэлийн хөөрлөөр эхэлсэн

- Ерөнхийдөө дундаас нь хаясан зүйлсээ бүгдийг нь тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр зүгээр л эхэлчихсэн байсан. 

2т: Төгсрүүлэх өвчин 

- Эхнээсээ л бүх зүйл төгс байх ёстой гэдэг бодол толгойны маань хаа нэгтээ байгаа ч юм шиг. "Төгс эсвэл үгүй" гэсэн сонголттой тулгараад байх шиг. Мэдээж төгс төгөлдөр зүйл гэж үгүй болохоор үүнээс дандаа "үгүй" гэсэн хариулт гарах нь ойлгомжтой.

Ингээд дүгнэхэд: 

Ер нь ямарваа нэг зүйл эхлэхдээ би гэдэг хүн дийлдэшгүй урам зоригтой байдаг юм л даа. Яг энэ үедээ л хүрэх зорилгоо тодорхойлох хэрэгтэй юм шиг. Хэрвээ ингэж чадаагүй бол очих газар тодорхойгүй болж сүүлдээ төөрч орхин, хязгааргүйн орон зайд унаж, залхуурлын их далайж сэлээд, өөр нэг урам зориг хайн түүнийгээ бас л дундаас нь хаях болох нь.

Түүнчлэн бүх зүйлс төгс байх албагүй. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг шиг суусан цэцэн болж, бүхнийг эхнээс нь төгс байлгах гэж хичээсээр сүүлдээ түүнээсээ залхаж, урам зоригоо алдан, болохгүй нь, бүтэхгүй нь гэж хаясаар эцэст нь юу ч үгүй хоосон хоцроод байх шиг. Тиймээс бүх зүйлс хар нооргоос эхэлдэг, тэгээд тухайн ноорог оо хэд дахин шинэчилж, сайжруулж байж л хүссэн үр дүндээ хүрэх боломжтой гэдгийг өөртөө байнга сануулж тархиндаа суулгахгүй бол болохгүй юм байна...

Үүнийг ямарваа юм эхлүүлээд дундаас нь хаядаг хүн бүрд тулгардаг хоёр гол асуудал гэж бодож байна. Та хэр санал нийлж байна :).

Аан бас төгсгөлд нь "ПАРАЛЛЕЛЬ ЕРТӨНЦ" киноны хэсэг:

"Хэрвээ чи юманд бусдынх гэж хандаад байвал, амьдрал ч гэсэн чамд бусдынх л гэж хандана ш дээ"

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
hoPE (зочин)

Ер нь санал нэг байна шүү. Миний бодлоор сэтгэлийн их хөдлөлийг эхлэх motivation болгоод харин урт удаан явцад сэтгэлийн хат, энэ бүхнийг яагаад эхэлсэн зорилго чиньл чамайг авч явах болвуудаа тэгж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)