Үнэт чулуу

Нэг өдөр залуу хүү ааваасаа 'миний амьдралын утга учир юу юм бэ?' гэж асуужээ.

Аав нь хүүгийнхээ асуултад хариулалгүй түүнд нэг чулуу өгч "үүнийг хар зах дээр аваад оч, хэрвээ хэн нэгэн үнийг нь асуувал юу ч дуугаралгүй 2 хуруугаа өргөөрэй" гэж хэлжээ.

Хүү зах уруу очиход нэгэн эмэгтэй "Энэ чулуу ямар үнэтэй вэ? би цэцэрлэгтэй тавих гэсэн юм" гэв. Хүү юу ч хэлэлгүй 2 хуруугаа өргөхөд эмэгтэй хариуд нь "2 доллар юм уy? Би авъя" гэлээ.

Хүү гэртээ очоод нэг эмэгтэй чулууг нь 2 доллароор авах гэснийг хэллээ, аав нь хариуд нь "За хүү минь одоо наад чулуугаа музейд авч оч, хэрвээ хэн нэгэн үнийг нь асуувал юу ч дуугаралгүй 2 хуруугаа өргөөрэй" гэв.

Ингээд хүү музейд очтол нэг залуу чулууны үнийг асуув. Хүү юу ч хэлэлгүй 2 хуруугаа өргөхөд залуу "200 доллар юм уy? Би авъя" гэв.

Хүү гайхшран гэр лүүгээ гүйхээрээ очоод аавдаа "Музейд байсан залуу энэ чулууг 200 доллароор  авахыг хүслээ гэв". Аав нь "за одоо сүүлчийн даалгавар, Чи энэ чулууг үнэт эдлэлийн дэлгүүрт аваачаад, эзэнд нь үзүүл, хэрвээ үнийг нь асуувал юу ч хэлэлгүй 2 хуруугаа урьдынхаараа өргө" гэв.

Хүү үнэт эдлэлийн дэлгүүрт очоод чулуугаа үзүүлтэл эзэн нь "чи энэ чулууг хаанаас олсон юм вэ? Энэ дэлхий дээрх хамгийн ховор чулуунуудын нэг, би энэ чулууг худалдаж авмаар байна" гээд үнийг нь асуухад хүү 2 хуруугаа өргөлөө. Худалдагч "би энэ чулууг 200,000 доллароор авъя" гэлээ. 

Хүү юу хэлэхээ мэдэлгүй шууд гэр лүүгээ гүйлээ. Тэгээд аавдаа үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн чулууг нь 200,000 доллароор авахыг хүссэнийг хэлэв.

Эцэс нь аав нь хүүдээ: Хүү минь, одоо чи амьдралын хаа утга учрыг мэдэв үү? Чиний хаанаас ирсэн, хаана төрсөн, ямар үндэстэн, хэр их эд хөрөнгөтэй айлд төрсөн байх чинь огтхон ч хамаагүй. Харин чи өөрөө хаана байхыг сонгосон, ямар хүмүүстэй хамт байхыг хүссэн, өөрийгөө хэрхэн авч явж байгаа чинь л хамаатай. Хүн бүхний дотор алмаз эрдэнэ оршдог.

Чи өөрийгөө 2 долларын үнэтэй чулуу гэж бодож, чамайг зөвхөн 2 долларын чулуугаар үнэлдэг хүмүүсийн дунд бүхэл насаараа амьдарч болох юм. Эсвэл өөрийн чинь үнэ цэнийг мэддэг, чиний доторх очир алмазыг хардаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж ч болно. Мөн хар зах дээр үү, үнэт эдлэлийн дэлгүүрт үү гэдгээ чи өөрөө сонгоно. Үүгээр ч зогсохгүй бусдын доторх очир эрдэнэсийг харж, тэдэнд өөрсдийгөө олж харахад нь тусалж болно.

Энэ бүхний эцэст зөвхөн чи л өөрөө өөрийнхөө амьдралыг өөрчилж, үнэ цэнээ тогтоож чадна.

"Priceless Stones"

One day a young boy asked his father: what is the value of my life?

Instead of answering, father told his son: take this rock and go sell it in the market, if anybody asked the price, raise two fingers and don’t say anything.

The boy then went to the market and a woman asked: How much is this rock I want to put it in my garden? The boy didn’t say anything and raised up two fingers, and the woman said: two dollars? I’ll take it.

And the boy went home and told his father a woman wants to buy this tock for two dollars, the father then said: Son I want you to take this rock to a museum, if anybody wants to buy it don’t say a word and just raise two fingers.

The boy then went to the museum and a man wanted to buy his rock, the boy didn’t say any word and just put up two fingers, and the man said: two hundred dollars?! I’ll take it.

The boy was shocked and went running home and told his father: a man wants to buy this rock for two hundred dollars !! his father then said: the last one I want you to take this rock to a precious stones store, show it to the owner and don’t say a word, and if he asked the price just put up two fingers.

The son then went to a precious stones store, he showed the rock to the owner , where did you find this stone??! It is one of the most rare stones in the world, I must have it, How much would you sell it for? The boy raised two fingers, and the man said; I’ll take it for two hundred thousand dollars.

The boy didn’t know what to say an ran home to his father. Father a man want to buy this stone for two hundred thousand dollars !!! 

His father then said:  Son, do you know the value of your life now? You see, it doesn’t matter where you come from, where you born, the color of your skin, or how much money you were born into. It matters where do you decide to place yourself, the people you surround yourself with, and how you choose to carry yourself.

You may spend your whole life thinking that you are a two dollars stone, you may spend your whole life surrounded by people that see your worth for only two dollars.

But everybody has a diamond inside him, and we can choose to surround ourselves with people that see our value and see the diamond inside of us, we can choose to put ourselves in a market or in a precious stones store, and also you can choose to see the value of other people, you can help other people to see the diamond inside of them, choose the people you surround yourself wisely, and then you can make all the difference in your life.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)