Шинэ оны зорилго: тууштай байдал...

Шинэ оны мэнд залуусаа. Өнгөрсөн он, шинэ он, ололт амжилт, алдаа дутагдал... гэх мэт зүйлсийг та нар минь бараг л хүн болгоны амнаас сонсож, бичгээр ч олон уншиж байгаа болохоор ийм  яриагаа орхиод гол яриандаа оръё...

Би энэ онд нэг гол үнэт зүйл дээр тулж ажиллахаар шийдсэн юм. Тэр бол тууштай байдал. Олон хүн тууштай байдал гэж юу вэ? гэдгийг мэддэг мөртлөө урт хугацаанд гардаг үр дүнг нь үнэлж мэддэггүй юм шиг санагддаг, тэр хүмүүсийн нэгт би бас орж байгаа. Тиймээс урт хугацааны үнэ цэнийг мэдрэхийн тулд тууштай байдал үгүй бол бүтэхгүй сонирхолтой challenge хийхээр шийдлээ.

100 өдрийн турш өглөө 5.30 минутад босох. 

- 100 өдрийн турш тасралтгүй өглөө эрт босох нь багагүй тууштай байдал шаардана. Өөрөөр хэлбэл гол зорилго минь хэд алдсан ч хамаагүй 100 өдрийн турш өглөө 5 цаг 30 минутад сэрэх тул босож чадалгүй, оройтож сэрсэн өдрөөсөө challenge-г дахин шинээр эхлүүлж #1/100 өдөр гэж явах болно.

Хэд буцсан ч хамаагүй, тасралтгүй 100 өдөр өглөө эрт босох гэсэн зорилгодоо л тууштай байх.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)